FreeBSD дээр дэмжигддэг олон файлын системүүдийн нэг бол Network File System буюу Сүлжээний Файлын Систем юм, мөн NFS гэж нэрлэнэ. NFS нь сүлжээний орчинд файл болон санг бусадтай хуваалцах боломжийг олгодог. NFS-г хэрэглэн, хэрэглэгчид болон програмууд алслагдсан систем рүү дотоод файл руу хандаж байгаатай адилаар хандах боломжтой.
NFS-н тэмдэглүүштэй давуу талуудаас дурдвал:
Өргөн хэрэглэгддэг өгөгдлийг нэгтгэн нэг машин дээр байрлуулж, түүнд алсаас хандах боломжтой болсноор дотоод машинууд илүү бага диск хэрэглэх болно.
Хэрэглэгчийн хувьд сүлжээнд байгаа машин бүр дээр тус тусдаа гэрийн сантай байх шаардлагагүй болно. Гэрийн санг нэг удаа NFS сервер дээр үүсгээд түүнийгээ сүлжээгээр дамжин хэрэглэх боломжтой.
Уян диск, CDROM болон Zip® төхөөрөмжүүдийг сүлжээний бусад машинууд хэрэглэх боломжтой болно. Ингэснээр сүлжээнд хэрэглэгдэх зөөвөрлөх боломжтой хадгалах төхөөрөмжүүдийн тоог багасгана.
NFS нь үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ: сервер болон нэг ба түүнээс дээш тооны харилцагч. Сервер машин дээр хадгалагдаж байгаа өгөгдөл рүү харилцагч алсаас хандана. Дээрх үйлдлийг зөв гүйцэтгэхийн тулд нилээд хэдэн процессийн тохиргоог хийж, ажиллуулсан байх ёстой.
Сервер дээр дараах дэмонууд ажиллаж байх ёстой:
Дэмон | Тайлбар |
---|---|
nfsd | NFS харилцагчдаас ирэх хүсэлтийг хүлээн авах NFS дэмон. |
mountd | nfsd(8)-с дамжиж ирсэн хүсэлтийг гүйцэтгэгч NFS холбох дэмон. |
rpcbind | Энэ дэмоны тусламжтай NFS харилцагчид NFS сервер аль портон дээр ажиллаж байгааг олж мэднэ. |
Харилцагч nfsiod гэсэн дэмонг мөн ажиллуулж болно. nfsiod дэмон NFS серверээс ирэх хүсэлтийг гүйцэтгэнэ. Ингэх нь системийг хэвийн, алдаагүй ажиллуулахад зайлшгүй шаардлагагүй боловч зарим үзүүлэлтүүдийг сайжруулдаг тул нэмэлт байдлаар хэрэглэж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг nfsiod(8) хуудаснаас үзнэ үү.
NFS-н тохиргоог хийх нь харьцангуй
амархан. Ажиллах ёстой процессуудыг системтэй хамт автоматаар
асдаг болгохын тулд /etc/rc.conf
файлыг бага зэрэг
өөрчлөхөд хангалттай.
NFS сервер дээрх /etc/rc.conf
файл дотор
дараах тохируулгууд идэвхжсэн байгаа эсэхийг шалгана уу:
mountd нь NFS серверийг идэвхжүүлсэн тохиолдолд өөрөө автоматаар ажиллана.
Харилцагч талд, /etc/rc.conf
файл дотор
дараах тохируулга идэвхтэй байгаа эсэхийг шалгана уу:
/etc/exports
файл дотор
NFS ямар файл системүүдийг экспорт
хийхийг (заримдаа «хуваалцах» гэж мөн нэрлэнэ) зааж өгнө.
/etc/exports
файлын мөр бүр нь нэг файл системд харгалзана.
Энэ файл системд хандах эрхтэй машинуудыг заахаас гадна,
ямар тохируулгаар хандахыг мөн зааж өгч болно. Энэ файл дотор бичигдэж
болох нилээд олон ийм тохируулгууд байгаа хэдий ч, бид тэдгээрээс
зөвхөн заримыг нь энд авч үзэх болно. Та бусад тохируулгуудын
талаар exports(5) заавар хуудаснаас уншиж мэднэ үү.
Доор /etc/exports
файлаас хэдэн жишээ мөрийг үзүүлэв:
Дараах жишээн дээрээс файл системийг
хэрхэн экспортлох санааг олж авах болно. Тохируулгууд нь
таны сүлжээний тохиргоо, нөхцөл байдлаас шалтгаалан
өөр байхыг анхаарна уу. Жишээ нь, /cdrom
гэсэн санг
3 машин руу экспортлохын тулд дараах байдалтай бичнэ. Жишээн дээрх
3 машин сервертэй адил домэйн нэртэй, эсвэл таны /etc/hosts
файл дотор тодорхойлогдсон гэж үзсэн болно. -ro
туг нь
экспортлогдож буй файл системийг зөвхөн унших боломжтой
болохыг заана. Энэ тугийг тавьснаар алсаас хандаж буй машин
энэ файл систем дээр ямар нэг өөрчлөлт хийх боломжгүй болно.
Дараах жишээн дээр /home
санг
IP хаягаар нь зааж өгсөн 3 машин руу экспортолж байна.
Ингэж IP хаягаар нь зааж өгөх нь дотоод сүлжээндээ
DNS сервер ажиллуулаагүй үед их хэрэгтэй байдаг.
Эсвэл /etc/hosts
файл дотор дотоод хостуудын
нэрийг тохируулж болно; hosts(5) хэсгийг дахин үзнэ үү.
-alldirs
гэсэн туг нь дэд сангуудыг
холболтын цэг байхыг зөвшөөрч өгдөг. Өөрөөр хэлбэл,
дэд сангуудыг холболгүй орхиж, харилцагч зөвхөн өөрийн
хэрэгцээтэй байгаа сангаа холбохыг зөвшөөрнө гэсэн үг юм.
Дараах жишээн дээр /a
санг
хоёр өөр домэйноос 2 харилцагч хандаж болохоор
экспортолж байна. -maproot=root
гэсэн туг нь
алслагдсан систем дээрх root
хэрэглэгч
экспортлогдсон файл систем дээр root
эрхээр
бичихийг зөвшөөрнө. Хэрэв -maproot=root
тугийг тусгайлан зааж өгөөгүй бол,
хэдий алслагдсан систем дээрх хэрэглэгч root
эрхтэй ч
экспортлогдсон файл систем дээр бичих эрхгүй болно.
Харилцагч экспортлогдсон файл систем рүү хандахын
тулд эрх нь байх ёстой. Тухайн харилцагч /etc/exports
файл дотор бүртгэлтэй эсэхийг шалгаарай.
/etc/exports
файл дотор мөр болгон нь
нэг файл системийг нэг хост руу экспортлох мэдээллийг
төлөөлнө. Алслагдсан хост аль нэг файл системийн хувьд
зөвхөн ганц удаа л тодорхойлогдсон байх ёстой ба үүнд харгалзах
ганцхан анхдагч бичлэг байж болно. Жишээ нь, /usr
нь
нэг файл систем гэж бодъё. /etc/exports
файл доторх
дараах бичлэгүүд нь буруу юм:
Учир нь /usr
гэсэн файл системийг client
гэсэн хост руу экспортолсон хоёр бичлэг байна. Энэ тохиолдолд
дараах форматаар бичвэл зөв болно:
Нэг хост руу экспортлогдож байгаа файл системийн хувьд шинжүүдийг бүгдийг нэг мөрөнд жагсаан бичих ёстой. Харилцагчийг зааж өгөөгүй мөрүүдийг энгийн хост гэж үзнэ. Энэ нь файл системийг экспортлох боломжийг хязгаарлана, гэвч энэ нь ихэнх хүмүүст хүнд асуудал биш байдаг.
Дараагийн жишээн дээр /usr
ба /exports
гэсэн дотоод файл системийг экспортолсон байна:
/etc/exports
файл дотор гарсан
өөрчлөлтүүдийг хүчинтэй болгохын тулд,
өөрчлөлт орсон тухай бүрд mountd дэмонг
албадан /etc/exports
-г дахин уншуулах хэрэгтэй болдог.
Үүний тулд эсвэл HUP дохиог ажиллаж байгаа дэмонд өгөх хэрэгтэй:
#
kill -HUP `cat /var/run/mountd.pid`
эсвэл mountd
rc(8) скриптийг зохих параметрийн
хамт ажиллуулах хэрэгтэй:
#
service mountd onereload
rc скриптийг хэрэглэх зааврыг Хэсэг 12.7, «FreeBSD дээр rc(8) ашиглах нь» хэсгээс үзнэ үү.
Бас нэг боломж нь, FreeBSD-г эхнээс нь ачаалж, бүх процессийг дахин
эхлүүлэх юм. Гэвч үүний тулд заавал системийг дахин ачаалах шаардлага байхгүй.
root
эрхээр дараах тушаалуудыг өгснөөр зөвхөн хэрэгтэй процессуудаа
дахин эхлүүлэх боломжтой.
NFS сервер дээр:
#
rpcbind
#
nfsd -u -t -n 4
#
mountd -r
NFS харилцагч дээр:
#
nfsiod -n 4
Одоо алсын файл системийг холбоход бэлэн боллоо.
Доорх жишээнүүд дээр серверийн нэрийг server
,
харилцагчийн нэрийг client
гэж авсан болно.
Хэрэв та алсын файл системийг зөвхөн түр хугацаагаар холбох гэж байгаа
эсвэл тохиргоогоо шалгах гэж байгаа бол, харилцагч талд
root
эрхээр дараах тушаалыг өгөхөд хангалттай:
#
mount server:/home /mnt
Энэ тушаалыг өгснөөр та сервер талд байгаа /home
гэсэн санг харилцагч талд байгаа /mnt
сантай
холбох болно. Хэрэв бүх зүйл зөв тохируулагдсан бол, та харилцагч талын
/mnt
сан дотор орж сервер дээр байгаа файлуудыг
харж чадах ёстой.
Хэрэв систем шинээр ачаалах бүрд ямар нэг алсын
файл системийг холбох хүсэлтэй байгаа бол,
түүнийгээ /etc/fstab
файл дотор нэмж бичих хэрэгтэй.
Жишээ нь:
Боломжит бүх сонголтуудын талаар fstab(5) заавар хуудаснаас үзнэ үү.
Зарим програмууд (ж.н. mutt)
зөв ажиллахын тулд файл цоожлолтыг шаарддаг.
NFS-н хувьд, rpc.lockd-г
файл цоожлолтонд хэрэглэж болно. Түүнийг идэвхжүүлэхийн тулд,
сервер болон харилцагч талд хоёуланд нь /etc/rc.conf
файл дотор дараах мөрүүдийг нэмж өгөх хэрэгтэй
(NFS сервер болон харилцагч талуудыг аль хэдийн тохируулчихсан
гэж үзэв):
Програмыг дараах байдалтай эхлүүлнэ:
#
service lockd start
#
service statd start
Хэрэв NFS харилцагч болон NFS
сервер талуудын хооронд жинхэнэ файл цоожлолт хийгдэх
шаардлагагүй бол, NFS харилцагч талд mount_nfs(8)-д
-L
тохируулгыг өгөн дотоод цоожлолт хийлгэж болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг mount_nfs(8) заавар хуудаснаас үзнэ үү.
NFS нь олон практик хэрэглээтэй. Хамгийн элбэг тохиолддог хэрэглээг доор жагсаав:
Олон машиныг нэг CDROM эсвэл төхөөрөмжийг дундаа хэрэглэдэг байхаар зохион байгуулах. Энэ нь нэг програмыг олон машин дээр суулгах хамгийн хямд, хялбар арга юм.
Том сүлжээний хувьд, бүх хэрэглэгчдийн гэрийн санг хадгалдаг төвлөрсөн NFS серверийг тохируулах. Эдгээр гэрийн сангуудыг дараа нь сүлжээний орчинд экспортолсноор хэрэглэгчид аль машин дээр ажиллаж буйгаас үл хамааран өөрийн нэг л сан дотор ажиллах боломжтой болно.
Олон машин дундаа нэг /usr/ports/distfiles
сантай байх. Ийм замаар, нэг портыг олон машин дээр суулгах
хэрэгтэй үед машин бүр дээр эх файлыг татаж авалгүйгээр хурдан суулгах
боломжтой болно.
amd(8) (автоматаар холбогч дэмон)
нь алсын файл системийн файл эсвэл санд хэрэглэгч
хандах тухай бүрт уг файл системийг автоматаар холбодог.
Хэсэг хугацааны туршид идэвхгүй байгаа файл системийг
amd мөн автоматаар салгана. amd-г
хэрэглэснээр /etc/fstab
дотор бичигддэг байнгын
холболтоос гадна, холболт хийх боломжийг олгодог.
amd нь өөрийгөө, /host
ба /net
сангууд дээр NFS сервер байдлаар холбож ажиллах бөгөөд эдгээр
сангууд доторх файлд хандах үед, amd
харгалзах алсын холболтыг хайж олоод автоматаар холбох болно.
/net
нь экспортлогдсон файл системийг
IP хаягаар нь холбоход, харин /host
нь
хост нэрээр нь холбоход хэрэглэгдэнэ.
/host/foobar/usr
сан доторх
файлд хандана гэдэг нь amd-г
foobar
гэсэн хост дээр экспортлогдсон /usr
санг холбохын зааж өгнө.
Алсын хост дээр байгаа боломжит холболтуудын
жагсаалтыг showmount
тушаалын тусламжтай харж болно.
Жишээлбэл, foobar
нэртэй хостын экспортыг харахын тулд:
%
showmount -e foobar
Exports list on foobar:
/usr 10.10.10.0
/a 10.10.10.0
%
cd /host/foobar/usr
Жишээн дээр үзүүлснээр showmount
нь /usr
-г
экспортлогдсон болохыг харуулж байна. /host/foobar/usr
сан
дотор ороход, amd нь foobar
гэсэн хост нэрийг
тайлахыг оролдох ба заасан санг холбоно.
amd-г эхлэл скриптүүдээр эхлүүлж болох ба
үүний тулд /etc/rc.conf
файл дотор дараах мөрийг нэмэх хэрэгтэй:
Мөн, amd програмд amd_flags
тохируулгын
тусламжтай тугуудыг өгч болно. amd_flags
-н анхдагч утга нь:
/etc/amd.map
файл дотор экспортуудыг холбох анхдагч
тохируулгуудыг зааж өгсөн байна. /etc/amd.conf
файл дотор
amd-н илүү дээд түвшний чанаруудыг тодорхойлж өгнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг amd(8) ба amd.conf(5) заавар хуудаснаас үзнэ үү.
ISA PC системд зориулсан зарим Ethernet адаптерууд учир дутагдалтай байдгаас сүлжээний орчинд ажиллахад, тэр дундаа NFS-тэй ажиллахад нилээд асуудалтай байдаг. Энэ асуудал зөвхөн FreeBSD-д тохиолддоггүй боловч FreeBSD систем үүнд нилээд өртөмтгий байдаг.
Энэ асуудал нь (FreeBSD) PC системийг өндөр үзүүлэлттэй машинуудтай (жишээлбэл, Silicon Graphics, Inc., ба Sun Microsystems, Inc компаниудын хийсэн) сүлжээнд холбох үед бараг үргэлж тохиолддог. NFS холболт хийхэд асуудалгүй, зарим үйлдлүүдийг хийхэд амжилттай байх боловч, гаднаас ирж явж байгаа хүсэлтүүдийг боловсруулж чадаж байгаа хэдий ч сервер гэнэт харилцагчид хариу өгөхгүй болдог. Энэ асуудал мөн харилцагчийн хувьд, харилцагч FreeBSD систем эсвэл ажлын машин байхаас үл шалтгаалан тохиолдоно. Ихэнх системийн хувьд, нэгэнт ийм асуудалд орсон бол харилцагч талыг ном ёсных нь дагуу унтраах боломжгүй болдог. Ганц авдаг арга хэмжээ бол системийг хүчээр унтрааж асаах юм. Учир нь, NFS-н энэ асуудал одоо хир нь шийдэгдээгүй байна.
Хэдийгээр «зөв» шийдэл бол
FreeBSD системд тохирох илүү өндөр үзүүлэлттэй, илүү багтаамжтай
Ethernet адаптерийг олж авах боловч,
боломжит ажиллагааг хангахын тулд нэг арга байна.
Хэрэв FreeBSD систем нь сервер бол, харилцагч талаас
холболт хийхдээ -w=1024
тохируулгыг оруулж өгөх явдал юм.
Хэрэв FreeBSD систем нь харилцагч бол, NFS файл системтэй
холбогдохдоо -r=1024
тохируулгыг хэрэглэх юм.
Эдгээр тохируулгуудыг автомат холболтын хувьд
fstab
бичлэгийн дөрөв дэх талбарыг ашиглан,
гар аргаар холболт хийх бол mount(8) тушаалын -o
параметрыг ашиглан зааж өгч болно.
NFS сервер болон харилцагчид өөр өөр сүлжээнд байхад гардаг өөр нэг асуудлыг энэ асуудалтай хольж хутгах тохиолдол байдгийг энд дурдах нь зүйтэй болов уу. Хэрэв тийм бол, чиглүүлэгчид шаардлагатай UDP мэдээллийг дамжуулж чадаж байгаа эсэхийг нягталж үзээрэй. Үгүй бол, өөр юу ч хийлээ гээд та үр дүнд хүрч чадахгүй.
Дараах жишээн дээр, fastws
нь өндөр үзүүлэлттэй
ажлын машины хост (интерфэйс) нэр, freebox
нь
бага үзүүлэлттэй Ethernet адаптертай FreeBSD системийн
нэр юм. Мөн, /sharedfs
нь экспортлогдох гэж байгаа NFS
файл систем (exports(5)-г үз), ба /project
нь
харилцагч талын экспортлогдсон файл системийг холбох цэг байх болно.
Аль ч тохиолдолд, hard
эсвэл soft
ба bg
зэрэг нэмэлт тохируулгууд таны хувьд хэрэгтэй байж болох юм.
FreeBSD системийг (freebox
) freebox
дээр
/etc/fstab
дотор харилцагч байдлаар зааж өгөх жишээ:
freebox
дээр гараар холбохдоо:
#
mount -t nfs -o -r=1024 fastws:/sharedfs /project
FreeBSD системийг (freebox
) fastws
дээр
/etc/fstab
дотор сервер байдлаар зааж өгөх жишээ:
fastws
дээр гараар холбохдоо:
#
mount -t nfs -o -w=1024 freebox:/sharedfs /project
Бараг бүх 16-битийн Ethernet адаптерийн хувьд унших ба бичих хэмжээн дээр дээрх байдлаар хязгаарлалт хийлгүйгээр ажиллах боломжтой байдаг.
Сонирхсон улсуудад толилуулахад, дээрх алдаа гарахад чухам юу тохиолддог, яагаад засагдах боломжгүй болох талаар дор тайлбарлав. NFS нь голчлон 8 K (хэдийгээр илүү бага хэмжээтэй хэсэг дээр ажиллаж чадах боловч) хэмжээтэй «блок»ууд дээр ажилладаг. Хамгийн урт Ethernet пакет 1500 байт орчим байх ба, NFS «блок» нь хэд хэдэн Ethernet пакетуудад хуваагдах хэрэгтэй болдог. Дээд түвшний програмын хувьд энэ нь нэг нэгж хэвээр байх ба хүлээж аваад, нийлүүлээд, бататгал хийхэд ч мөн нэг нэгж хэвээр байдаг. Өндөр үзүүлэлттэй ажлын машинууд NFS нэгжийг бүрдүүлж байгаа тэдгээр пакетуудыг стандартад заасны дагуу аль болох ойрхон ойрхон, нэг нэгээр нь цувуулж гаргана. Жижиг, бага багтаамжтай картууд дээр, дээд түвшний програмд дамжуулахаас өмнө сүүлийн пакет нь өмнөх пакетаа дарснаар тухайн нэгжийг буцааж нийлүүлж, бататгах боломжгүй болно. Үүнээс болж, ажлын машины болзоот хугацаа дуусаж бүхэл бүтэн 8 K нэгжийг дахин дамжуулах болно. Энэ үйл ажиллагаа дахин дахин хязгааргүй давтагдах болно.
Нэгжийн хэмжээг Ethernet пакетийн хэмжээнээс бага байлгаснаар, бид Ethernet пакет тус бүрийг бататгаж мухардалд орохоос сэргийлж чадна.
Өндөр үзүүлэлттэй ажлын машинууд PC систем рүү өгөгдлийг цацсаар байх үед давхцал үүссээр байх боловч, илүү сайн карт ашигласнаар NFS «нэгж»ийн хувьд заавал тийм давхцал үүсэх албагүй болно. Давхцал үүссэн тохиолдолд, түүнд өртсөн нэгжийг дахин дамжуулах ба түүнийг хүлээн авч, нийлүүлж, бататгах боломж өндөртэй.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар
<questions@FreeBSD.org>
хаягтай холбоо барихаасаа өмнө
баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал
<doc@FreeBSD.org>
хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал
<admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.